216 ААН байгууллага аттестатчилах шалгалтанд хангалттай үнэлгээ авлаа

ALs
2021 оны 7-р сарын 28 -нд

Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний 263 ААН байгууллагад  аттестатчилах  шалгалт хийлээ.  

Шалгалтанд энэ оны 8 дугаар сарын 31-нд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусах ААН байгууллагууд хамрагдсан бөгөөд 216 ААН байгууллага “Худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтэнд  хангалттай үнэлгээг авсан байна.

Мөн шалгалтын явцад 6 ААН-д Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хэрхэн авах талаар зааварчилгааг өглөө.

Тэнцэхгүй санал хүргүүлсэн 8 аж ахуй нэгж нь

  •  “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS5021:2019-1”  стандартын хэрэгжилт,
  • Худалдаа үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тавих дотоод хяналтын хэрэгжилт,
  • Мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар баригдсан эсэх,
  • “Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”
  • Тохижилтын ажилд тавигдах шаардлагын дагуу гадна орчноо тохижуулж, ногоон байгууламж хийсэн эсэх, эвдэрч гэмтсэн хэсгийг засах, хайс хашлага, гадна талбайн цэвэрлэгээ хийдэг эсэх
  • Хог хаягдлыг ялган ангилах савыг орох хаалганы гадна, дотор талд байрлуулсан эсэх
  • Хяналтын камер шаардлага хангасан эсэх зэрэг  шаардлагыг хангаагүй байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/141 тушаалын хавсралтаар баталсан удирдамжийн дагуу аттестатчилалын шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран зохион байгууллаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна