ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН УДИРДЛАГУУДАД 42 САЯ ТӨГРӨГИЙН ЭД ЗҮЙЛСИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Отгоо
2021 оны 7-р сарын 18 -нд


“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн цар тахалтай тэмцэх ажил үйлсэд дэмжлэг үзүүлж түргэвчилсэн оношлуур, нарийн шүүлтүүртэй амны хаалт, комбинзон, нүүрний хаалт, бээлий, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 467.5 сая төгрөгийн үнэ бүхий хандивын эд зүйл хүлээлгэн өгөхөөр болсон. Энэ дагуу 42 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөв. Дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахлын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлсэн Оюутолгой компанийн хамт олон орон нутгийг удирдлага, иргэдийн зүгээс талархаж буйгаа илэрхийлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна