“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Отгоо
2021 оны 7-р сарын 24 -нд


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, дэд захирал Л.Энхболд нар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэнгэлтэй өнөөдөр уулзаж, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн тээвэр ложистикийн асуудлаар санал солилцлоо. Тэд төмөр замын төслийн өнөөгийн нөхцөл байдал, үүсээд буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс цаашид “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллан экспорт импорт, тээвэр ложистикийг хөгжүүлэх асуудлаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулахаар боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна