“Оюу толгой” компани АШУҮИС-ийн Төв эмнэлэгт “Hamilton C-3” амьсгалын аппаратыг хандивлалаа

Отгоо
2021 оны 7-р сарын 26 -нд


“Оюу толгой” компани АШУҮИС-ийн Төв эмнэлэгт коронавирусийн цар тахлын энэ үед эмнэлгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад туслалцаа үзүүлж, Швейцар улсад үйлдвэрлэсэн 93 сая төгрөгийн өртөг бүхий “Hamilton C-3” амьсгалын аппаратыг хандивлалаа. Энэхүү төхөөрөмжийг хүлээж авсан АШУҮИС-ийн Төв эмнэлэгт өнгөрсөн гурван сарын хугацаанд 392 ор дэлгэж, 1606 үйлчлүүлэгч хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
“Hamilton C-3” амьсгалын аппаратыг бүх насны өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх үед хүчилтөрөгчөөр хангах, амьсгал, хүчилтөрөгчийн хэмжээг автоматаар тохируулах, уушги хамгаалах зэрэг давуу талтай юм байна. 
 
Эх сурвалж: facebook.com/otmongolia


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна