Саейд Моллайд Засгийн газраас сар бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгоно

ALs
2021 оны 7-р сарын 29 -нд

Жүдо бөхийн -81 кг жинд зодоглосон Монгол Улсын иргэн Саейд Моллай олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл 2012 оны наймдугаар сард гарсан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу түүнд сар бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгоно.

Тус зарлигаар олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальт байр эзэлсэн Монгол Улсын иргэнд сар бүр урамшуулал олгохоор тусгасан бөгөөд

  1. Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
  2. Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
  3. Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  4. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  5. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
  6. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.

Тус зарлигийн дагуу тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгоно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна