Л.Отгонбаатар Эстонийн бөхийг ялж шөвгийн 16-д шалгарлаа

ALs
2021 оны 7-р сарын 29 -нд

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жинд зодоглосон Л.Отгонбаатар эхний шатанд Эстонийн Григори Минаскиныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж шөвгийн 16-д шалгарлаа.

Тэрээр шөвгийн 16-д 2020 оны Европын аварга Израилын Петер Палтчиктай барилдана. Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлсэн туршлагатай.

Тун удахгүй эмэгтэйчүүдийн -78 кг жингийн эхний шатанд О.Мөнхцэцэг зодоглоно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна