Ц.Анударь, О.Гүндэгмаа нар урьдчилсан шатны эхний өдөр 29 болон 38-д жагслаа

ALs
2021 оны 7-р сарын 29 -нд

Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны чансаа тогтоох урьдчилсан буудлага 08:00 цагаас эхэлсэн. Тус төрөлд нийт 44 тамирчин оролцсоноос Ц.Анударь 287 оноогоор 29-р байр, О.Гүндэгмаа 283 оноогоор 38-р байр эзэллээ.

Чансаа тогтоох буудлагад хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд шалгаран медалийн төлөө тоглох учиртай. Маргааш буюу долоодугаар сарын 30-ны 08:00 цагаас хурдан буудлага хийж финалд шалгарах тамирчид тодорно.

Эхний өдрийн байдлаар Сербийн тамирчин Зорана Арунович 296 оноогоор бусдыгаа тэргүүлсэн бол Грек, Болгарын тамирчид удааллаа.

Эхний өдрийн байдлаар тэргүүлсэн найман тамирчин:

  1. Зорана Арунович (Серби) - 296
  2. Анна Коракаки (Грек) - 294
  3. Антоанета Костадинова (Болгар) - 293
  4. Виталина Бацарашкина (ОХУ) - 292
  5. Ману Бхакер (Энэтхэг) - 292
  6. Олена Костевич (Украин) - 292
  7. Нино Салуквадзе (Гүрж) - 291
  8. Викториа Чайка (Беларусь) - 291

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна