Өнөөдөр манай улсын 7 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө

Отгоо
2021 оны 7-р сарын 31 -нд

Өнөөдөр буюу долоодугаар сарын 31-нд манай улсын долоон тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.

10:00. Жүдо бөхийн холимог багийн барилдаан эхэлнэ. Монголын шигшээ баг шөвгийн 16-д Өмнөд Солонгосын шигшээ багтай таарсан. Эрэгтэй -90, +90, -73 кг жин, эмэгтэй -57, -70, +70 кг жингийн барилдаанууд болно.

Тус төрлийн медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ. (EDU, STAR, TV9)

11:00. Эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны урьдчилсан дасгал эхэлж О.Есүгэн цэц сорино. Тус төрөлд нийт 49 тамирчин оролцож байгаагаас хамгийн өндөр оноо авсан 8 тамирчин финалд шалгарна.

Финалын буудлага 15:00 цагаас эхэлнэ. (UBS, SBN, VTV)


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна