Б.Энххүслэн олимпын наадамд улсын рекорд шинэчлэн тогтоожээ

Отгоо
2021 оны 7-р сарын 31 -нд

Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд манай улсын тамирчин Б.Энххүслэн улсын рекордыг шинэчлэн тогтоожээ. 

Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундын амжилтаар улсын рекорд тогтоосон. Тэгвэл олимпын наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа рекордыг шинэчилсэн байна. Тэрбээр энэ гараандаа дөрөвдүгээр байр эзэлсэн бөгөөд нэгдсэн дүнгээр  81 тамирчнаас 51-р байранд оржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна