О.Бурмаа Японы бөхөд 8-0 харьцаагаар хожигдлоо

ALs
2021 оны 8-р сарын 01 -нд

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -76 кг жинд зодоглосон О.Бурмаа эхний шатанд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, 2019 оны мөнгөн медальт Японы Хирое Минагавад 8-0 харьцаагаар хожигдлоо.

Хэрэв Хирое Минагава шөвгийн дөрөвт шалгарвал О.Бурмаа дагаж барилдана. Минагава шөвгийн наймд ялагдвал О.Бурмаа тэмцээнээ дуусгана.

Өдгөө 39 настай О.Бурмаа гурав дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд дэлхийн аваргын хошой хүрэл, нэг мөнгөн медальтай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна