Амралтын өдрүүдэд автомашины улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй АТҮТ-ийн салбарууд

ALs
2021 оны 8-р сарын 01 -нд

Долоо хоногийн амралтын өдөр буюу Бямба, Ням гарагт тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломжтойг АТҮТ-өөс. мэдээллээ.

Бямба гарагт:

Техникийн зах "Да хүрээ трейд" ХХК-ийн байран дахь салбар, "Хөсөг трейд" ХХК-ийн байран дахь салбар, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв дэх салбар тус бүр гурван салбар 8:30 - 17:30 цаг хүртэл,

Ням гарагт:

"Хөсөг трейд" ХХК-ийн байран дахь салбар, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв дэх салбар тус бүр хоёр салбар 8:30-17:30 цаг хүртэл ажиллана.

Улсын дугаар шинээр авах, шилжилт хөдөлгөөн хийх, ашиглах боломжгүй гэрчилгээ, улсын дугаарыг нөхөн олгох зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна