25 метрийн хурдан буудлагын тэмцээнд Э.Даваахүү өрсөлдөж байна

ALs
2021 оны 8-р сарын 01 -нд

“Токио-2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан буудлагын урьдчилсан шат болов. Үүнд нийт 27 тамирчин өрсөлдсөн бөгөөд үүн дотор Монголын мэргэн бууч Э.Даваахүү 11:30 цагаас дасгалаа гүйцэтгэнэ.

Монголчууд энэ дасгалаар олимпод анх удаа орж буй юм.

Олимпын хурдан буудлагын нэг онцлог нь үргэлжлэх тусам буудах хугацаа багасаад байдаг. Тухайлбал, эхний таван сумаа найман секундэд амжиж буудах бол дараа нь энэ хугацаа зургаа, дөрвөн секунд болон багасна. Дөрвөн секундэд таван сум буудна гэдэг тамирчдаас ихээхэн ур чадвар шаардах нь тодорхой.

Энэ төрлийн финалын буудлага маргааш 13.30 цагаас эхэлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна