Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр зарим төрлийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07:00 цаг хүртэл түр зогсоосон бөгөөд энэхүү хязгаарлалт үргэлжлэхгүй гэдгийг мэдээллээ.
Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлээд зах, худалдааны төвүүд, барааны дэлгүүрүүд, засварын газрууд, ТҮЦ, үсчин гоо сайхан зэрэг үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллахаар болж байна.
Нийслэлийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд халдваргүйжүүлэлт, ариутгал, цэвэрлэгээ хийхийн тулд ийнхүү хязгаарлалт тогтоогоод байсан бөгөөд эдгээрийг хийсэн гэж үзсэн тул өнөөдөр хуралдаж, сунгах эсэх талаар хэлэлцээгүй гэв.
НОК-ын шийдвэрээр үйл ажиллагааг нь хаагаад байсан газрууд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна