С.Батцэцэг Оросын бөхийг ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа

Отгоо
2021 оны 8-р сарын 02 -нд

С.Батцэцэг шөвгийн наймд 2020 оны Европын аварга Оросын Ханум Велиевыг 8-5 харьцаагаар хожиж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Эхний үед Велиев С.Батцэцэгийг дэвжээнээс гаргаж нэг оноо авсан бол хоёрдугаар үед С.Батцэцэг хоёр удаа унаж шидэн ард нь гарч найман оноо авснаар хожлоо.

Оросын бөх онооны зөрүүг нэмж гурван оноо авсан цаг дуусаж барилдаан өндөрлөсөн.

Ингэснээр манай бөх 18:05 цагаас шөвгийн дөрөвт 2019 оны Африк тивийн аварга, гурав дахь олимпдоо орж буй Нигерийн Блессин Обарудудутай барилдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна