Медаль хүртсэн жүдочдыг байт харвааны холбооноос 500 ам.доллараар урамшууллаа

ALs
2021 оны 8-р сарын 03 -нд

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан олимпоос медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж, тус бүрийг 500 ам.доллар буюу 1.4 сая төгрөгөөр урамшууллаа.

Монголын жүдочид түүхдээ анх удаа нэг олимпын наадмаас гурван медаль хүртсэн.

Тодруулбал эмэгтэйчүүдийн -48 кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81 кг жинд Саиед Моллай мөнгөн медалийг авсан.

Мөн жүдочид багийн дүнгээр 128 улсаас 6-р байрт шалгарсан юм.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна