ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕД 20 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМНЭЛЭГИЙН ХЭРЭГСЛИЙГ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ХАНДИВЛАЛАА

ALs
2021 оны 8-р сарын 03 -нд

Баянзүрх дүүрэг Коронавируст халдварын хүнд нөхцөл байдлын үед олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Харин өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг “Дэзэрэт” Олон улсын энэрлийн байгууллагаас Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд 20 гаруй сая төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмж, эм, хэрэглэлийг гардуулан өглөө.

Хандивын багцад хүчил төрөгчийн өтгөрүүлэгч аппарат, ариутгалын автомат автомакс, гудас, хөнжил, цагаан хэрэглэлийн хос, Арбивир эм, мэс заслын халаад, бээлий, хамгаалалтын хувцас зэрэг нэн шаардлагатай байгаа эмнэлэгийн хэрэгслүүд багтаж байгаа юм.  

“Дүүргийн хэмжээнд 650 албан хаагч цар тахалтай өдөр шөнөгүй тэмцэж байна. Хүн хүч хүрэлцэхгүй байгаа хүнд нөхцөлд та бүхэн шиг Олон Улсын байгууллагууд уялдаа холбоотой хамтран ажиллаж байгаад талархаж байна. Цаашид 8, 9 сард ирэх давалгаа, мутацлагдсан хувилбар гээд бүх зүйлд бид бэлэн байх учиртай. Та бүхний энэ хандив асар дэмжлэг болж байна. Удахгүй бид эрүүл дүүрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэж ЭМТ-ийн дарга Д.Тамир уулзалтын үеэр хэлсэн юм.

Дэзэрэт ОУ-ын энэрлийн байгууллагын гүйцэтгэх захирал Д.Пүрэвжаргал: “Цар тахлын хүнд нөхцөлд эрүүл мэндийн байгууллага, эмч эмнэлгийн албан хаагчид хэцүү нөхцөлд ажиллаж байгаа энэ үед нэг удаа ч гэсэн амсхийх боломж олдоосой гэсэн хүслээр энэхүү тусламжийг үзүүлж байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна