ЭМЯ: Халдварын 1444 тохиолдол илэрч, зургаан иргэн нас барлаа

Отгоо
2021 оны 8-р сарын 04 -нд

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1444 шинэ тохиолдол /Улаанбаатарт 467, орон нутагт 977/ илэрч, 41-80 гаруй насны зургаан өвчтөн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэсэн халдварын нийт тоо 168673, нас барсан хүний тоо нийт 833-т хүрлээ.

Өнгөрсөн хоногт 2288 хүн эдгэрч тусгаарлалтаас гарчээ.

Хэвтэн эмчлүүлж буй 9188 иргэн байгаагийн 1779 нь хүүхэд, 402 нь жирэмсэн эмэгтэй байна. Гэрийн хяналтад 9310 хүн байгаа аж.

Биеийн байдал нь:

  • Хөнгөн 5596
  • Хүндэвтэр 2547
  • Хүнд 855
  • Нэн хүнд 190 иргэн эмчлүүлж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна