Замын-Үүд боомтын зөвлөл: Эрээнээс нийслэл хүрэх тээврийн хэрэгслийн хөлсийг АРВАН САЯ төгрөгөөр тогтоолоо

ALs
2021 оны 8-р сарын 05 -нд

Замын-Үүд боомтын зөвлөлөөс ачаа тээврийн үнийн зохицуулалтын асуудлаар мэдээлэл хийж байна.

Замын-Үүд боомтын зөвлөлийн дарга, Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбуу дараах мэдээллийг өглөө: -Өнөөдрөөс эхлэн Тээврийн жолооч нартай Хариуцлагын гэрээ байгуулна. Эрээн хотоос Улаанбаатар хүрэх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөг байхаар тогтоолоо. Жолооч гэрээ байгуулбал Эрээн рүү автомашиныг нь нэвтрүүлнэ. Өнөөдрөөс эхний 90 авто машиныг улсын  хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.        

Замын-Үүд суман дахь Авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар:-Үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор энэ шийдвэрийг гаргалаа. Энд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ТББ бий. Тэдэнд энэ шийдвэрийг танилцуулахад нааштай хүлээж авлаа. Одоогоор бидэнд гомдол санал ирүүлээгүй байна. Улс орны нийгэм, эдийн засгийн хэмжээний асуудал тул жолооч нартай хариуцлагын гэрээ байгууж байна. Ачааны эзэд, жолооч нар хаа хаанаа хариуцлагатай байж, гэрээний үүргээ биелүүлэх зайлшгүй шаардлагатай. Арван сая төгрөгөөс хэтрүүлэх, эсэхэд хуулийн байгууллагууд хяналт тавина.                Та бүхэн Замын-Үүд сумын тагнуулын байгууллагад 70527305 гэсэн утсаар мэдээлэл өгөөрэй. Жолооч нар гэрээний үүргээ биелүүлээгүйг тогтоовол улс хоорондын В зөвшөөрлийг зургаа болон түүнээс дээш хугацаагаар олгохгүй байх арга хэмжээ авна.    Дараалалд зогсож буй тээвврийн хэгэслийн мэдээллийг бид фэйсбүүк дэх худусандаа ил байршуулна. Энэ хуудсаар дмжуулан та бүхэн бидэнтэй холбогдоорой. Бид өнөөдрөөс эхлэн ачааны эзэд, жолооч нарыг хооронд нь холбох ажлыг хийнэ. Хил гарахаар зогсож буй тээврийн хэрэгслийн улсын дугаар, жолоочийн утасны дугаарыг бид фэйсбүүк хуудсандаа байршуулна. Тэгэхээр жолооч, ачааны эзэд арван сая төгрөгт багтаан гэрээ байгуулж, хамтарч ажиллах боломжтой.

БИД ЗАСГИЙН ГАЗРААС ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ТЭЭВРИЙН ХӨЛСИЙГ ХЯЗГААРЛАН, ГУРАВ ДАХИН БУУРУУЛЛАА

Замын-Үүд суман дахь гаалийн газрын дарга Б.Отгонсүх:     -Замын-Үүдийн гаалийн газар иргэдэд 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж байна. Бид 08.00 цагаас 22.00 цаг хүртэл ажиллаж байна. Боомтын зөвлөлөөс хурдан үйлчлэхэд анхаарч байна. Хяналт шалгалтын бүрдүүлэлтийг цаг тухайд нь хийн, ачааг эзэнд өдөрт нь өгч байна. Ариутгал, халдваргүйтгэлд анхаарч байна. Авто замаар импортын бараа нэвтрүүлэх байдал 50-60 хувь өссөн. Экспортын ачаа барааны эргэлт 10 хувиар өсөв.  Сүүлийн 20 хоногт 747 галт тэрэг хилээр орж ирсэн. 2256 галт тэрэг хилээр гарчээ. Эдгээрийн зарим нь хоосон, зарим нь ачаатай галт тэрэг.   Би анх томилогдон ирэхэд 50 мянган тонн ачаа Эрээний гаальд гацсан гэх мэдээллийг өгч байв. Өнөөдөр урд хилийн боомтод 20 мянган тонн ачаа үлдээд байна. Үүнийг энэ сард багтаан авна. Эрээнд байсан 2000 машиныг татан авлаа. Иргэд тээврийн зардал өндөр байна гэсэн санал маш их ирүүлж байна. Иймд бид Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тээврийн хөлсийг хязгаарлан, гурав дахин буурууллаа. Ингэснээр иргэдэд очих өргөн хэрэглээний барааны үнэ буурна. Бид шуурхай, хүнд сурталгүй үйлчилж байна. Хэрэв танд гаальтай холбоотой ямар нэг гомдол санал байвал 96361281 утсаар холбогдоорой.         


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна