Монгол Улсын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийн даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК болон “Газпром” НХН 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зөвшөөрч, захиалагчаар “Газопровод Союз Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.Н.Асеев, гүйцэтгэгчээр “Газпром проектирование” ХХН-ийн Ерөнхий захирал В.А.Вагарин нар гарын үсэг зурж баталгаажуулснаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд шуурхай орлоо. Энэхүү ажлын хүрээнд ОХУ-ын Үндэсний Стандарт ГОСТ Р 55989-2014 “Байгалийн хий дамжуулах хоолой 10 МПа-аас дээш даралтын төслийн стандарт” Үндсэн шаардлага, мөн “Газпром” НХН-ийн 2-3.5-051-2006 “Байгалийн хий дамжуулах хоолойн технологийн төлөвлөлтийн норм”, стандартыг тус тус 2021 оны 05 дугаар сарын 4-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл 1 жил, зургаан сарын хугацаанд мөрдүүлэхээр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар бүртгэж, хэрэглэхийг зөвшөөрсөн болно.
Мөн Оросын Холбооны Улсын “Магистраль дамжуулах хоолойнууд”-ын Ерөнхий дүрэм СП36.13330.2012, Оросын Холбооны Улсын “Магистраль дамжуулах хоолойнууд”-ын Технологийн дүрэм СП86.13330.2014-ийг тус тус Монгол Улсын холбогдох байгууллагуудаар хянуулан батлуулж, мөрдөж ажиллахад бэлэн болгоод байна. Төслийн хүрээнд ажил гүйцэтгэх “Газопровод союз восток” ХХК-д ОХУ-аас уригдан ажиллах мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Монгол Улсын засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 201 дугаар тогтоолыг гаргуулан мөрдөн ажиллаж байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна