Сургууль, цэцэрлэгт хүүхдүүдийг хэрхэн бүртгэх талаар даваа гарагт мэдээлнэ

Отгоо
2021 оны 8-р сарын 06 -нд

Хичээл эхлүүлэх шийдвэртэй холбоотойгоор боловсролын газрууд, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад удирдамж, заавар журмаа хүргэх цахим хурал, хэлэлцүүлгүүд үргэлжилж байгаа учир хэвлэлийн хурлыг хойшлуулжээ.

Зургаан настнууд болон 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хэрхэн бүртгэх талаарх мэдээллийг БШУЯ-ны удирдлагууд даваа гарагт мэдээлнэ. Мөн өнөөдөр Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хүүхдүүдийн хичээлээс хоцрогдолтой холбоотой таван чиглэлийн өргөн хүрээний хэлэлцүүлэг болж байна. Гурав дахь өдрөө үргэлжилж буй сургалтад 4000 багшийг хамруулж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна