Орон нутагт бүртгэгдсэн 985 тохиолдлын 516 нь Баян-Өлгийд илэрлээ

ALs
2021 оны 8-р сарын 08 -нд

Сүүлийн 24 цагийн хугацаанд Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын 516 тохиолдол бүртгэгджээ байна. Орон нутагт нийт бүртгэгдсэн 985 тохиолдлын 50 орчим хувь зөвхөн тус аймагт илрээд байна.

Үүнээс 20 хүрэхгүй хоногийн өмнө халдварын нийт тохиолдол 300 гаруй байсан Баян-Өлгий аймагт өнөөдөр 3606-д хүрлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Баян-Өлгий аймагт ХӨСҮТ-ийн баг энэ өдрүүдэд ажиллаж байгаа. Тэндээс ирүүлсэн тандалтын багийн мэдээгээр, аймагт хурим найраас гадна аялал жуулчлалыг дагаад хөл хөдөлгөөн их байна. Түүнчлэн вакцинжуулалтын хувь хамгийн бага байгаа" гэж хэлсэн билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна