Есдүгээр сарын олон улсын НИСЛЭГИЙН ХУВААРЬ гарлаа

ALs
2021 оны 8-р сарын 08 -нд

Иргэнийн нисэхийн ерөнхий газраас 2021 оны есдүгээр сард үйлдэх олон улсын нислэгийн хуваарийг гаргалаа.

Цар тахлын үед хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас хамаарч зарим нислэгийн цаг өөрчлөгдөх магадлалтай болохыг ИНЕГ-аас мэдээлжээ.

Есдүгээр сард МИАТ, Хүннү Эйр, Korean Air, Turkish Airlines, Asiana Airlines гэсэн агаарын тээвэрлэгчид долоон чиглэлд нислэг үйлдэнэ.

Мөн тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, халдвар аваад эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид УОК-ын Шуурхай штабаас нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна