Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зургийг иж бүрэн хийлгэж, нэгдүгээр ээлжийн тохижилтын ажлыг гүйцэтгүүлж байна. Уг тохижилтын ажил тун удаашралтай, гүйцэтгэгч байгууллага хүн хүч, талбайн зохион байгуулалт муу, явган замын хавтанг хийхдээ замын хоёр талын ногоон байгууламжийг ихээр сүйтгэж байна гэж Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллээ. Нийт 4000м.кв хийхээс 75 хувьтай буюу 3000м.кв орчмыг өнөөдрийн байдлаар гүйцэтгэсэн байна. Энэ байдлаараа графикт төлөвлөгөөний дагуу наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулж чадахгүй байгаа аж. Тиймээс өнгөт хавтангийн заадаснууд, холбоос хэсгүүдийг нарийн цэгцтэй хийж гүйцэтгэх, ногоон байгууламжийг сүйтгэхгүй байхыг дахин үүрэг болгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна