БНХАУ-ын баг медалын чансаагаараа тэргүүлж байна

ALs
2021 оны 8-р сарын 08 -нд

Токиогийн олимпын наадамд оролцсон улс орнуудын тамирчдын медалийн чансааг БНХАУ-ын баг тэргүүлж байна. Тус улсын баг одоогоор 38 алт, 19 мөнгө, 17 хүрэл, нийт 84 медаль хүртсэн амжилттай яваа бол АНУ 34 алт, 36 мөнгө, 32 хүрэл медальтай (нийт 102) хоёрдугаар байрт жагсаж байгаа бол гуравт Япон Улс 24 алт, 12 мөнгө, 16 хүрэл медальтайгаар (нийт 52) жагсаж байна.

Тэгвэл дөрөвдүгээр байрт Их Британи (19 алт, 21 мөнгө, 21 хүрэл), тавд Австрали (17 алт, 6 мөнгө, 21 хүрэл) медальтайгаар бичигдэж буй.

Харин Монгол Улс нэг мөнгө, 3 хүрэл медальтайгаар 44 дүгээр байрт, чансаагаараа Азербайжан Улстай хамт 69-д жагсаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна