Зуны 32-р олимпын их наадам Токио хотноо долоодугаар сарын 21-ээс наймдугаар сарын 8-ны хооронд амжилттай боллоо.
Тус олимпыг манай улс 1 мөнгө, 3 хүрэл медальтай өндөрлүүлсэн бол АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл медальтайгаар тэргүүллээ.
АНУ медалийн чансаа болон тоогоор бусдыгаа хошуучилсан. Нийт 113 медаль хүртсэн тус улсын араас 88 медальтай БНХАУ, 71 медальтай ОХУ, 65 медальтай Их Британи зэрэг улсууд бичигдэж байна.
Медалийн чансаагаар тэргүүлэх орнууд:
Харин Монгол Улс 71-р байранд Киргизийн ард Аргентины өмнө бичигдлээ.
Нийт 93 улс орон олимпоос медаль хүртсэн дотор Буркина Фасо, Сан Марино, Бермуда улсууд олимпын анхны медалиа хүртлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна