Эрдэнэтолгойгоос Ботаникийн эцэс хүртэлх гарцыг бүрэн камержуулж, тохижуулж байна

Отгоо
2021 оны 8-р сарын 09 -нд

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдсан хашлага, гарааш зэргийг чөлөөлөхөөс гадна иргэдийн зорчих зам талбайг аюулгүй болох ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо буюу Эрдэнэтолгойгоос Ботаникийн эцэс хүртэлх гарцыг аюулгүй болгожээ. 

Тодруулбал, Эрдэнэтолгойн 35-40, 50, 51, 52 дугаар гудамж мөн УС-15, Ботаникийн эцэс рүү холбогдох гарцад гэрэлтүүлэг суурилуулж, бүрэн камержуулах тохижилтын ажил хийж байна.

Тус гарцаар өдөрт 1,000 гаруй өрхийн 3,000 гаруй иргэд зорчдог аж. Осол аваар их гарах өндөр эрсдэлтэй тус явган замыг тохижуулснаар иргэдэд аюулгүй, чөлөөтэй зорчих боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. 

 

Эх сурвалж: БЗД-ийн Тамгын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна