Налайх-Чойрын уулзварыг өргөтгөж, авто замын хөдөлгөөнийг нээжээ

Отгоо
2021 оны 8-р сарын 09 -нд

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаа билээ. 

Энэ ажлын хүрээнд Налайх-Чойрын уулзварыг өргөтгөн шинэчилж, авто замын хөдөлгөөнийг нээжээ.

Налайх-Чойрын уулзвар өргөтгөн шинэчлэгдсэнээр зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар нэмэгдэж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна