Зүүн дөрвөн замын уулзварыг шинэчилж байна

ALs
2021 оны 8-р сарын 14 -нд

Зүүн дөрвөн замын уулзварыг шинэчилж байна. Энэ хүрээнд авто замын зорчих хэсгийн 845 у/м хашлага солих, замын тусгаарлах L хэлбэрийн 67 у/м хашлага суулгах, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн төвшинг 26 цэгт хучилтын төвшинд тааруулах, уулзварын зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг 4680 м2 талбайд хийжээ. Мөн авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучиж, хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийн, замын хөдөлгөөнийг төлөвлөгөөт хугацаанд нээхээр ажиллаж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна