Хүй долоон худагт энэ сарын 16-17-ны хооронд болох 512 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ.
Уг барилдааныг Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ний 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан зохиож байна.
Барилдах бөхчүүдийг 2021 оны 08-р сарын 14, 15-ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Монгол Бөхийн Өргөөнд бүртгэнэ.
Бөхчүүд цолын үнэмлэх, цээж зураг, PCR шинжилгээ болон мандатын төлбөр (20.000 төг) -тэй өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна