512 бөхийн барилдаанд улсын аварга Э.Оюунболд зодоглон нэг давлаа

ALs
2021 оны 8-р сарын 16 -нд

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан эхэллээ.

Уг барилдаан өнөөдөр эхлэх бөгөөд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлсэн байна.

Харин 2021 оны наймдугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн сумын цолтон болон залуу бөхчүүд тус барилдаанд багтаж барилдах боломжгүй болсон учир эдгээр бөхчүүд МҮБХ-ны санхүүгээс мандатын төлбөрөө буцаан авах боломжтой аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна