СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

ALs
2021 оны 8-р сарын 17 -нд

2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлэх шийдвэр гараад буй. Цар тахлаас үүдэн цахимаар суралцсан хүүхдүүдэд агуулгын хоцрогдлыг нөхөх, анги танхимуудад ариутгал, халдваргүйтгэл хийх, багш ажилчдын хүний нөөцийг бүрдүүлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурах нөхцөл бололцоог бүх талаар хангах тал дээр сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа базааж буй. Дүүргийн хэмжээнд энэ жил 32 сургууль, 51 цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлэн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн ЕБС, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажилтай танилцан зөвлөн туслах хяналт шалгалтыг хийж байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар хичээллэх болсонтой холбогдуулан цар тахлын нөхцөл байдалд “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах, орох гарах гарц, тэмдэглэгээ, цэвэрлэгээ ариутгалын бодисын нөөц, тусгаарлах байрны бүрэн бүтэн байдал гээд нарийн шалгалтыг хийх юм.

Үүнээс гадна сургалтын орчны аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, цайны газрын эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, гадна дотно талбайн ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна