БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтыг ирэх сарын 1-нд эхлүүлнэ

ALs
2021 оны 8-р сарын 18 -нд

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах шалгалтыг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. 

Тодруулбал Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 2021 оны зургадугаар сарын 29, 30-ний өдрүүдэд бүртгүүлсэн иргэдийн хуваарийг наймдугаар сарын 23-ны өдөр hudulmur-halamj.gov.mnwww.monkor.net вэб сайтаар мэдээлэх аж.

Иймд бүртгүүлсэн иргэд шалгалт өгөх өдөр, цагийг нягталж хуваарийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр шалгалтын цагаас 30 минутын өмнө хоцролгүй ирэхийг анхаарууллаа. Шалгалтыг нөхөж өгөх боломжгүй юм. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна