МЗХ 512 хүчит бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа

Отгоо
2021 оны 8-р сарын 19 -нд

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдааныг Монголын Залуучуудын Холбоо, Монгол Бөхийн Үндэсний Холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. 512 хүчит бөхийн барилдааныг УОК-с гаргасан тусгай удирдамжийн хүрээнд НОК-ын хяналтан дор СХД-ийн Онцгой комисс, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн 1,2,3-р хэлтсийн бие бүрэлдэхүүнтэйгээр үзэгчгүйгээр түргэвчилсэн PCR шинжилгээгээр нэвтрүүлж зохион байгуулагч мандатын тоог хязгаартайгаар амжилттай зохион байгууллаа. Хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүлж ой давхцсан наадамчин олныг баярлууллаа. Энэхүү барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон юм. 3 ой давхцан бэлэгт энэ цагт олон мянган залуучууд, хүчит бөхчүүдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч зохион байгууллахыг зөвшөөрч, наадамчин олон, бөх сонирхогч түмнээ баярлуулсан УОК-т наадамчин олныхоо өмнөөс талархал дэвшүүлье.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна