Импортоор орж ирсэн маскнаас Starhylococcus бактери илэрчээ

ALs
2021 оны 8-р сарын 20 -нд

Замын-Үүд боомтоор орж ирсэн импортын цэцэг, нэг удаагийн амны хаалт зэрэг нь сорилт шинжилгээний дүнд стандартын шаардлага хангахгүй байна.

Замын-Үүд боомт дахь Хилийн МХА-ны сорилтын лаобраторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийж гүйцэтгэжээ. Үүнээс итпортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй гарсан байна.

Тухайлбал, БНХАУ-аас “Мера Инженеринг” ХХК-ийн оруулж ирсэн нэг удаагийн амны хаалтад нянгийн бохирдолтой байсан бол “Фловэр–Од” болон “Гардения” ХХК-ийн оруулж ирсэн сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас

  • ургамалын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм,
  • шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/,
  • хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/  зэрэг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын А-100 тоот тушаалын хавсралтад бүртгэгдсэн Монгол улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавьж илэрсэн байна.

1-4-300x108 Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтууд стандартын шаардлага хангаагүй байна

Шүлхий хачиг

2-5-300x218 Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтууд стандартын шаардлага хангаагүй байна

Ургамалын бөөс

3-4-300x227 Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтууд стандартын шаардлага хангаагүй байна

Хүлэмжийн цагаан далавчтан

5-3-300x236 Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтууд стандартын шаардлага хангаагүй байна

Шүлхий хачиг Tetranychusurticae Koch-ын өндөг

4-3-300x227 Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтууд стандартын шаардлага хангаагүй байна

Амны хаалтанд илэрсэн Starhylococcus

Эх сурвалж: Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна