НӨАТ-ын сугалаанаас 1,5 сая төгрөгийн 33 азтан тодорлоо

ALs
2021 оны 8-р сарын 22 -нд

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болж 1,5 сая төгрөгийн 33 азтан тодорлоо.

Долоодугаар сард нийт 51,064,055 баримт хэвлэгдсэнээс 32,207,416 баримт бүртгэгджээ.

Үндсэн сугалааны дугаарт 85178340 тоо таарсан ба сугалаагаар

  • Сүүлийн 3 орон таарч 30,000 төгрөгийн азтан - 29096
  • Сүүлийн 4 орон таарч 100,000 төгрөгийн азтан - 2904
  • Сүүлийн 5 орон таарч 500,000 төгрөгийн азтан - 300
  • Сүүлийн 6 орон таарч 1,500,000 төгрөгийн азтан - 33
  • Сүүлийн 7 орон таарч 3,000,000 төгрөгийн азтан - 1 азтан тодорлоо.

Харин супер шагналын дугаарт 26485664 тоо таарсан ч азтан тодорсонгүй.

Сугалаанд 2021 оны долдугаар сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн бол оролцох боломжтой байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна