МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг гавьяат тамирчин М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

ALs
2021 оны 8-р сарын 22 -нд

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг хүндийг өргөлтийн тамирчин, Токио 2020 олимпын IV байрын шагналт М.Анхцэцэгийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Мөн ирэх арваннэгдүгээр сард Перу улсын нийслэл Лима хотод болох хүндийг өргөлтийн ДАШТ-д амжилттай оролцохыг хүсэн ерөөв.

Уулзалтын үеэр МҮОХ-ны түнш “Скайтел” групп М.Анхцэцэгийг болон хүндийг өргөлтийн спортыг “Парис-2024” олимпын мөчлөгт дэмжин ажиллахаа илэрхийлжээ. 

Гавьяат тамирчин М.Анхцэцэг нь ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байв.

 

Эх сурвалж: МҮОХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна