ОУХБ-ТАЙ ХАМТРАН ВЕБИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Отгоо
2021 оны 8-р сарын 23 -нд

“Хөдөлмөрийн хяналтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж, ашиглах талаарх олон улсын туршлага, сургамж” сэдэвт вебинарыг өнгөрөгч баасан гарагт буюу 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Филлипин, Вьетнам, Шри Ланка, Колумби улсын хөдөлмөрийн хяналтын удирдлагын мэдээллийн системийн хөгжүүлэлт, ашиглалт, хяналтын системтэй танилцаж санал солилцов.

Мөн МХЕГ-аас дижитал шилжилтийн хөтөлбөр, төлөвлөгөөний хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагаанд үзүүлэх үр нөлөө үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл, мэдээллийн системийг танилцуулсан юм.

Вебинарт МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭУСТГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, нийслэл, аймгийн Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга нар, хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид, зөвлөхүүд, Филлипин улсын Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн департаментын төлөөлөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/ мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүн оролцлоо.

Энэхүү арга хэмжээг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд ОУХБ-тай хамтран зохион байгуулсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна