Цэцэрлэгт шинээр элсэх дөрөв, таван настнуудыг цэцэрлэгт нь очиж бүртгүүлнэ

Отгоо
2021 оны 8-р сарын 23 -нд

Есдүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт дөрөв болон таван настай хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулсан талаар БШУЯ-наас мэдээлсэн.

Харин хоёр болон гурван настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ гэсэн юм.

Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэл хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахад "Өмнө нь цэцэрлэгт явж байсан, үргэлжлэн суралцах дөрөв болон таван настай хүүхдүүдийн бүртгэлийг ангийн багш нар нь цахимаар хийж байгаа бол шинээр элсэх дөрөв, таван настай хүүхдүүдийг наймдугаар сарын 16-наас 24-ний хооронд цэцэрлэг дээр бүртгэж байна" гэлээ.

Дөрвөн настнуудын дунд тухайн цэцэрлэг сул орон тооны квот зарлаж, тэр тоондоо багтаагаад шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэх боломжтой бол таван настнуудыг бүгдийг нь хамруулах зорилт тавьжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна