Дэлхийн зөн ОУБ-аас дүүргийн зургаан хороо болон 10 сургууль, 4 цэцэрлэг, 6 ӨЭМТ-д нийт 30.5 сая төгрөгийн үнэ бүхий халдвараас урьдчилан сэргийлэх багц, хамгаалалтын хувцас хэрэглэлийг хандивлалаа.

Түүнчлэн тус байгууллага нь хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан цар тахлын үед Дэлхийн зөн хөтөлбөрт хамрагддаг 536 хүүхдэд хичээлийн хэрэгслийн багцыг бэлэглэж, нийт 84.1 сая төгрөгийн тусламжийг зорилтот хороод болон өрхүүдэд хүргүүлээд байна.

Өнгөрсөн хугацаанд нэгдүгээр ээлжийн тусламжид 1000 өрх хамрагдаж, 100 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн юм.
Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн Зөн Монгол байгууллага нь Тайвань болон Щвейцари улсаас санхүүждэг бөгөөд Баянзүрх орон нутгийн хөтөлбөрөөс тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү тусламжийн үйл ажиллагаа нь энэ жилийн хувьд хоёр дахь удаагийнх бөгөөд 5, 13, 19, 21, 22, 27 дугаар хороод хамрагдсан юм. Цар тахлын хүнд цагт тусламж үзүүлэн ажиллаж буй Дэлхийн зөн ОУБ-ын хамт олонд талархал илэрхийлье!

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна