Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Бүхнийг хүүхдийн төлөө” аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан тус аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны айл, өрх, хүүхэд багачуудад I & G INTERNATIONAL компаний хамт олон болон 13 дугаар хорооны иргэн О.Баасандорж нар хичээлийн хэрэгсэл, хүнсний тусламжийн багцыг гардуулан өглөө.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн үйлсийн аянд нэгдэж, хойч үе болсон хүүхэд багачууддаа туслаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.

Сайхан сэтгэлийн гараа сунган, тусламж үзүүлж буй иргэн, ААН байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүгдийг “Бүхнийг хүүхдийн төлөө аян”-д нэгдэхийг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна