Зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээ түлхүү “Хүүхдийн шүдний аян” эхэлсэн. Хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран дээрх аяныг зохион байгуулж байгаа юм. Тус аян нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд үргэлжилнэ.
Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн тогтоолд заасны дагуу хүүхэд тус бүр жилд 3 удаа амны хөндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна