Наймдугаар сарын 29-нөөс Дархан, Эрдэнэт рүү явж эхлэх зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарь

ALs
2021 оны 8-р сарын 29 -нд

Наймдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн аялах орон нутгийн галт тэрэгний хуваарийг танилцуулж байна. Зорчигчийн галт тэрэг гурван чиглэлд явж эхлэх аж. Тодруулбал,

  • Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар 
  • Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар 
  • Улаанбаатар-Чойр-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг иргэдэд үйлчлэх нь.
  • Галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:
    1. Коронавируст халдвар эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
       
    2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
       
    3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/;

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна