ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг гадаадад сургахаар боллоо

ALs
2021 оны 8-р сарын 30 -нд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг оюутан, сурагчдад нэрэмжит тэтгэлэг олгох, урамшуулж байх тухай зарлиг гаргажээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө 21-р зууны Монголын ирээдүй 2100 оюутан үндэсний хөтөлбөр санаачлахаар тусгажээ. Энэ хүрээнд 330 сумаас дэлхийн шилдэг сургуулиудад хүүхдүүд суралцуулах тэтгэлэг зарлаж, зарлигаа гаргасан байна.

ЭЕШ-ын математик, гадаад хэлний шалгалтаар хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг сонгон шалгаруулж, нэгдүгээр курсэд суралцуулангаа олон улсын сургуулийн нэг жилийн бэлтгэл хөтөлбөрөөр сургаад ирэх жил хэлний шалгалтад тэнцсэн 50 гаруй хүүхдийг дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах, 450 хүүхдийг гадаадын их дээд сургуульд суралцуулах боломж олгож байна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Уг хөтөлбөр Боловсролын зээлийн сангаар дамжиж хэрэгжих юм байна. Жил бүр дэлхийн их дээд сургуульд боломж ховор байдаг. Зарлиг гарснаар жил бүр 504 оюутан шалгаруулж, нийт 2100 оюутан сургана гэлээ.

Зарлигийн хэрэгжилтэд жил бүр хоёр тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, бэлтгэлийг нь хангах юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна