Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ

ALs
2021 оны 9-р сарын 05 -нд

Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Дорнод зэрэг 11 аймгийн 19 суманд хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 10 байршилд услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.

Энэхүү төслийн үр дүнд усалгаатай тариалангийн талбай 7.7 мянган га-аар нэмэгдэх юм. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна