Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжилт хурал болж байна

Отгоо
2021 оны 9-р сарын 02 -нд

Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагааны тайланд хийсэн дотоод аудит, зарим эрүүл мэндийн байгууллагуудын иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар болон санхүүжилтийн тайлантай танилцаж, хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж, холбогдох чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлыг хэлэлцэх юм.

ЭМДEГ өнөөдрийн байдлаар 2528 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан иргэн-даатгуулагчид чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна