Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ээлжит шуурхай хурал 8:00 цагт онлайнаар эхэллээ

Отгоо
2021 оны 8-р сарын 30 -нд

Хурлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан 03-р тогтоолын хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг чанаржуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, тусламж үйлчилгээ болон эмийн жагсаалт, төлбөрийн хэмжээний талаар иргэд, олон нийтэд тогтмол сурталчлах чиглэлээр хийж, хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж байна.

Мөн өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлын үр дүнгийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч, энэ 7 хоногт хийх ажлын талаар ярилцаж байна.

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг ЭМДЕГ-ын Иргэдтэй харилцах төвийн 1800-1363 утаснаас энгийн ярианы тарифаар лавлаарай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна