Загвар өмсөгч Ж.Энэрэл "Долче & Габбана" брэндийн шоунд оролцжээ

Отгоо
9-р сарын 07 -нд


Италийн Венец хотын Сан-Марко талбайд “Dolce & Gabbana 2021” загварын шоу өнгөрөгч ням гарагт болж өндөрлөлөө. Загварын шоунд Женнифер Лопез, Крис Женнер, Сиара, Китти Спенсер, Нормани зэрэг алдартнууд зочноор оролцсон бөгөөд 100 гаруй шинэ өнгө төрхийг загварын тайзнаа амилуулжээ.

Мөн загвар өмсөгч Ж. Энэрэл “Dolce & Gabbana 2021” загварын тайзнаа алхаж шоунд нэгэн шинэ өнгө төрхийг нэмжээ.

Тэрээр гялалзсан бор даашинзтай тайзнаа алхсан бөгөөд өөрийн Инстаграмдаа "Долче & Габбана. Мөрөөдөл минь байлаа" хэмээн бичжээ.

Ж.Энэрэл Нью-Йорк, Парис, Миланы загварын долоо хоногуудад оролцсон туршлагатай ба MIRRRS MODELS, Special Management, New York Models, Oui Management зэрэг загварын агентлагийн моделиор ажилладаг аж.

Гараар урласан тансаг хээнцэр бүтээлүүд толилуулсан "Долче & Габбана"-гийн энэхүү кутюр шоуг Женнифер Лопес, Шон Комбс, Дожа Кэт, Крис Женнер, Кортни Кардашиан, Сиара, Моника Беллуччи, Кристиан Бэйл, Дама Хелен Миррен, Китти Спенсер зэрэг 400 гаруй зочин үзсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна