Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т орших Оргот гэдэг газарт есдүгээр сарын 7-ны өдрийн 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 08:38 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлжээ. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна. Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна