АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДЛАА

ALs
2021 оны 9-р сарын 08 -нд

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ерөнхий архитектор, Ус хангамж, ариутгах татуургын инженер, Барилгын интерьер дизайнер, Барилгын материалын инженер, Барилгын инженер, Халаалт агаар сэлгэлтийн инженер, Үнэт цаас хөрөнгө оруулалтын мэргэжилтэн гэсэн 7 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан явуулав.
 
Сонгон шалгаруулалтын зарыг www.ett.mn,  www.zangia.mn сайтаар өгч 82 иргэн материалаа ирүүлсэн байна.
 
Шалгаруулалт компанийн төв оффист 2021.09.08-ны өдөр 2 үе шаттай амжилттай зохион байгуулагдсан бөгөөд оролцогсдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, хүн хоорондын зайг бариулж  халдвар хамгааллын урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна