УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Парламентын доод танхим-Лок Сабхагийн дарга Ом Бирлатай уулзав

Отгоо
9-р сарын 09 -нд

Парламентын дарга нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим – Лок Сабхагийн дарга Ом Бирлатай Вена хотноо уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг Улс нь Монгол Улсын Стратегийн түнш, Оюун санааны хөрш болохыг тэмдэглэж, хоёр талын найрсаг харилцааг эдийн засаг, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын эрчимтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын хамтарсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Лок Сабхагийн дарга Ом Бирла хоёр улс хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд анхааран, дэмжиж ажиллахаа илэрхийлж, 

Уулзалтын үеэр талууд бүс нутгийн аюулгүй байдал, “КОВИД-19” цар тахлын өнөөгийн байдал, олон талт хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна